Стив Жобсын гарын үсэгтэй $175-ын чек $30,000-ын үнэ хүрчээ

A- A A+
Стив Жобсын гарын үсэгтэй $175-ын чек $30,000-ын үнэ хүрчээ

Дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй технологийн компани болох Apple-ийн түүхтэй холбоотой эд зүйл бүхэн өндөр үнэ хүрдэг.

Яг одоо тус компанийн үүсгэн байгуулагчдын нэг, талийгаач Стив Жобсын гарын үсэгтэй $175-ын банкны чек дуудлага худалдаанд орж байгаа юм.

Менежмэнтийн зөвлөх үйлчилгээний компанийн төлбөрийг 1976 онд шилжүүлсэн утгатай энэ чекийг авах 16 санал ирснээс хамгийн өндөр үнийн санал нь $30,000 байгааг дуудлага худалдааг зохион байгуулагчид мэдээлжээ.

Санал авах хугацаа маргааш буюу Лхагва гарагт дуусаж, хаагдах юм байна.

Чек нь бичигдсэн дүнгээсээ 171 дахин өндөр үнэ хүрсэн нь энэ юм.

Стив Жобс агсан гарын үсгээ бусдад өгөх тун дургүй хүн байсан гэдэг.

Энэ оны хоёрдугаар сард хайрцгаас нь задлаагүй Apple-ийн анхны iPhone гар утас дуудлага худалдаагаар $63,000-ын үнэ хүрч зарагдаж байлаа.

2007 онд худалдаанд гарсан гар утас анхны үнээсээ 100 дахин өндөр үнэ хүрсэн тохиолдол энэ юм.

 

Эх сурвалж: Business Insider