Франц сэтгүүлч Украины фронтод пуужингийн цохилтод өртөж амиа алджээ

A- A A+
Франц сэтгүүлч Украины фронтод пуужингийн цохилтод өртөж амиа алджээ

Оросууд түрэмгийлсний дараа Украинд очиж, дайны үйл явдлыг мэдээллэж байсан Франц сэтгүүлч фронтын шугамд ажиллаж байхдаа пуужингийн цохилтонд өртөж амь үрэгджээ. 


Францын Франс Пресс агентлагийн мэдээлснээр тус хэвлэл мэдээллийн сурвалжлагч Арман Солдин Бахмутын ойролцоо пуужингийн довтолгоонд өртөж амь үрэгдсэн байна. Тухайн үед Франс Пресс агентлагийн сэтгүүлчид Украины хүчнийхэнтэй хамт байсан бөгөөд мөн өдрийн 16:30 цагийн орчимд Град пуужингаар довтолсон байна.


Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон талийгаачийн ар гэрийнхэн болон хамтран ажиллагсдад эмгэнэл илэрхийлж, "Тэр эр  зоригоо алдаагүй, дайны эхэн үеэс л фронтод үнэний дуу хоолой болж байсан. Бид энэ эрхэм үүргийг тань үүрд санан дурсах болно" хэмээн твиттер хуудсандаа эмгэнэл илэрхийлжээ. 


Ингэснээр Украины дайнаас хойш 11 сэтгүүлч амиа алдаад байна.