Зам засварын ажилтай холбоотойгоор Хан-Уул дүүргийн Наадамчдын гудамжны Хүннү молл дэлгүүрийн урд талын замыг хаахаар болжээ. Тодруулбал, тавдугаар сарын 13-ны 00:00 цагт Хүннү моллын урд талын авто замын нэгдүгээр эгнээг хаах бөгөөд засварын ажил тавдугаар сарын 17-ны 00:00 цаг хүртэл үргэлжлэх юм.
Зам засварын ажлыг "Туулын гүүр далай" ХХК гүйцэтгэх бөгөөд иргэдийн аюулгүй байдлыг хангаж ажиллах үүрэг хүлээлээ.