ОХУ-ын шүүх өчигдөр Санкт-Петербургийн оршин суугч эмэгтэйд хоёр жилийн тэнсэн харгалзах ял оноожээ.
60 настай Ирина Цыбаневад улс төрийн үзэн ядалтаар оршуулгын газрыг эвдэн сүйтгэсэн хэрэгт буруутгасан байна.
Гэхдээ шүүгдэгч эмэгтэй булшинд физик гэмтэл учруулаагүй, хийсэн үйлдлээ олон нийтэд сурталчлаагүй тул өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрөөгүйг өмгөөлөгч нь мэдээлжээ.
Өнгөрсөн оны аравдугаар сард Цыбанева ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путиний эцэг эхийн булшин дээр “Маньякийн эцэг эх та хоёр хүүгээ татаж авна уу. Тэр маш их зовлон гамшиг тарьж байна. Дэлхий нийт түүний үхлийн төлөө залбирч байна. Путинд үхэл. Та нар галзуу солиотой алуурчныг өсгөжээ” гэсэн бичигтэй захидал үлдээсэн юм.
Украины дайн эхэлснээс хойш Оросын эрх баригчид өөрийн эсрэг үзэл бодолтой иргэдийг хатуу шийтгэх болсон нь Зөвлөлт Холбоот Улсын үеийг санагдуулж байгаа.
Өчигдөр бас Оросын шүүх Коми хязгаарын түүхийн багш Никита Тушкановт терроризм, зэвсэгт хүчний нэр хүндэд халдсан хэргээр 5.5 жилийн хорих ял оноожээ. Тэрбээр өнгөрсөн оны аравдугаар сард Крымийн гүүр дэлбэрсэн үйл явдлыг “Путиний төрсөн өдрийн бэлэг” хэмээн сошиал хуудсандаа бичиж байжээ.
Эх сурвалж: Associated Press