Бага тойрог орчмын ургаа модыг тайрсан асуудал гараад буй.
"Улаанбаатар Дулааны Сүлжээ" ТӨХК-ийн Үйлдвэр хөгжлийн хэлтсийн дарга Б.Эрдэнэбаяр өнөөдөр болсон хэвлэлийн хурлын үеэр энэ талаар тайлбар өглөө.
Тэрбээр "Дэлхийн банкны санхүүжилтээр Бага тойрог орчмын дулааны шугамыг шинэчлэх ажлыг хийхээр төлөвлөсөн. Энэ орчмын дулааны шугамыг 1997 онд суваггүй угсарсан, насжилт нь дууссан. Уг шугамыг солих ажлын хүрээнд өнгөрсөн амралтын өдрүүдэд мод, бутыг зөөж шилжүүлэх ажил хийгдсэн.
Бага тойрог орчмын халуун усыг өнөөдөр хаагаад наймдугаар сарын 1-н хүртэл шугам солих ажил хийгдэнэ. Нэлээн хүндрэлтэй байршилд хийгдэх дулааны шугамын шинэчлэлийн ажил юм" гэв.