Даац хэтэрсэн, овор ихтэй ачаа тээвэрлэх зөрчлийг шийдвэрлэх талаар хэлэлцлээ

A- A A+
Даац хэтэрсэн, овор ихтэй ачаа тээвэрлэх зөрчлийг шийдвэрлэх талаар хэлэлцлээ

Хүнд, овор ихтэй ачаа тээвэрлэх, даац хэтрүүлдэг байдлыг зохицуулахтай холбоотой асуудлаар Зам, тээврийн хөгжлийн яам, Зам тээврийн хөгжийн төв ТӨҮГ, Автотээврийн үндэсний төв ТӨҮГ, Нийслэлийн нийтийн тээврийн газар, Тээврийн цагдаагийн албаны удирдлагууд уулзалт, хэлэлцүүлэг өрнүүллээ. 

Хэлэлцүүлгийн үеэр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа эрх зүйн зохицуулалтыг амьдралд ойртуулах бодит шаардлага тулгарч байгааг оролцогч талууд хөндөв.

Тиймээс талууд энэ удаагийн уулзалт, хэлэлцүүлгээр том оврын ачааны автомашины даац хэтрүүлэн хөдөлгөөнд оролцож, зөрчил үүсгэж байгаа болон авто замд үүсэж буй эвдрэл, гэмтлээс үүдэн иргэд эд хөрөнгө, амь насаа хохирох эрсдлээс урьдчилан сэргийлэх, нийслэл хотод ачааны автомашиныг хязгаарлалттайгаар хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт хийх талаар нэгдсэн ойлголтод хүрлээ.

Мөн автотээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага MNS4598:2020 стандартын хэрэгжилтийг хангуулахад тулгамдаж буй асуудал зэрэг сэдвээр ярилцаж, гарц шийдлээ тодорхойлон төрийн байгууллагууд хамтран ажиллахаар болов.