Сэлэнгэ аймгийн нутагт шуурганаар 38 айлын хашаа нуран, цахилгаан дамжуулах шугамд гэмтэл гарчээ

A- A A+
Сэлэнгэ аймгийн нутагт шуурганаар 38 айлын хашаа нуран, цахилгаан дамжуулах шугамд гэмтэл гарчээ

Сэлэнгэ аймгийн нутагт цасан болон шороон шуурга шуурч, цахилгаан дамжуулах агаарын шугамд гэмтэл гарчээ. Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Мандал сумын Баянмандал, Баянхангай, Баянсуудал, Төмөрзамчид, Түнхэл, Хэрх багийн нутаг дэвсгэрт 14:30-18:30 цагийн хооронд 18-27 м/с хүчтэй шороон болон цасан шуурга шуурч цахилгаан дамжуулах агаарын шугамд гэмтэл гарсан байна. Улмаар шуурганы улмаас сургуулийн дээвэр хууларсан гэх мэдээллийг өчигдөр 22:37 цагт хүлээн ОБЕГ хүлээн авчээ. Шуурганаар ерөнхий боловсролын хоёрдугаар сургууль, дотуур байр, нэг дэлгүүр, нэг айлын байшингийн дээвэр хууларч, 38 айлын хашаа нурсан байжээ. Улмаар цахилгаан дамжуулах агаарын шугамд гарсан гэмтлийг “Дархан-Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” ХК-ийн ажилтнууд хэвийн болгосон хэмээн Онцгой байдлын газар мэдээллээ.