Цагдаагийн байгууллагаас цахим орчинд "жолооны үнэмлэх гаргаж өгнө, ангилал ахиулна, эрх сэргээнэ" гэх мэдээлэл байршуулсныг шалгажээ. Шалгалтаар Хэнтий аймгийн харьяа иргэн Г.О гэгч нь 130 иргэнээс жолооны үнэмлэх гаргаж өгнө, эрх сэргээнэ, ангилал ахиулна хэмээж 62.4 сая төгрөг залилсан байна. Мөн Дорнод аймгийн харьяа, эрхэлсэн тодорхой ажилгүй иргэн А.А нь дээрх төрлийн зар мэдээллийг цахимд байршуулж, 12 иргэнийг залилсан болохыг тогтоожээ. Улмаар тус хэргүүдэд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа талаар Цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ.
- 2024-07-18
- 2024-07-18
- 2024-06-27