Ондо шүүх хурлынхаа шүүгчийг худалдаж авсан уу ?

A- A A+
Ондо шүүх хурлынхаа шүүгчийг худалдаж авсан уу ?

Ондо брэнд хэвлэлийн хурал хийж анхан шатны шүүхэд ялалт байгуулсанаа тун итгэлтэйгээр зарласан нь тэдний талд Монгол улсын ерөнхий шүүгч асан Х.Батсүрэн, түүний хүү байсантай холбоотой байж болзошгүй байна. 
Учир нь “Ондо Холдинг” ХХК-д МУ-ын ерөнхий шүүгч асан Х.Батсүрэнгийн хүү ажил горилж байгаа талаар мэдээлэл, илтэд ашиг сонирхлын зөрчилтэй шүүх хурал, үйл явц өрнөж байна гэх хардлагыг төрүүлж байна.  
“Нийгэмд шударга бизнес эрхлэх боломж, тогтолцоо алга” хэмээн хохирогчийн дүрээр олон нийтэд мэдээлэл тарааж буй Ондо-гийхон харин “ханцуйндаа наймаалцаж” ар “хударгаар арга сүвэгчлэх” бүх боломжийн эрэлд гарчээ.  Үнэн шударга, хуулийн хүрээнд үйл ажиллагаагаа эхлүүлсэн нь үнэн бол тэдэнд ингэж тэвдэх шаардлага үгүй байлтай.