Олон нийтийн цахим сүлжээнд Дундговь аймагт түлш тээврийн том оврын машин шатаж буй дүрс, бичлэг түгээгдсэн. Үүнтэй холбоотойгоор Цагдаагийн ерөнхий газраас тодруулга мэдээлэл өглөө.
Тодруулбал Дундговь аймгийн Дэрэн сумын хоёрдугаар багийн нутаг дэвсгэрт иргэн О-ын түлш тээврийн автомашины чиргүүлийн дугуй шатсан. Галыг цаг алдалгүй өөрсдөө унтрааж амжсан байна.
Жолоочийн биед ямар нэгэн гэмтэл шарх учраагүй бөгөөд тээврийн хэрэгсэлд ноцтой хохиролгүй гэв. Харин иргэд цахим сүлжээнд өөрсдийн хаягаараа хуучин зураг нийтэлсэн аж.