УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Нэгдсэн хуралдааны өмнө УИХ-ын үг хэлэх зөвшөөрөл хүссэнийг ёсоор болгов.
С.Ганбаатар, Сэтгүүлч Н.Өнөрцэцэг надад захидал ирүүлсэн. Эрх баригчид сэтгүүлчийн хэвлэн нийтлэх, ажил үүргээ гүйцэтгэх мэдээ мэдээллээ дамжуулахтай холбогдуулан хууль хяналтын байгууллагаар далайлган айлган, сүрдүүлж байна. Энэ асуудалд оруулж, ярих хэрэгтэй байна. Эрх баригчид аймхай, нэр хүнддээ хайртай улсууд.
Ганцаардаж муу сайнаар дуудуулж явахыг би мэднэ ээ. Сэтгүүл зүйн салбарын асуудлуудаар хууль хяналтын байгууллагын үйл ажиллагатай холбоотой асуудлыг УИХ-д ярих цаг болсон. Нийгэм тэр чигтээ хоёр хуваагдаад байна.
УИХ-ын дарга Г.Занданшатар, Байнгын хороогоор хэлэлцсэн асуудлыг УИХ-аар оруулдаг. Хэлэлцэх асуудлын тов, дараалалд ороогүй асуудлыг хэлэлцэхгүй гэлээ.