2023 оны хоёр дахь Элсэлтийн ерөнхий шалгалт өнөөдөр буюу 12 дугаар сарын 7-нд Улаанбаатарын цагаар 10:00 цагт Монгол хэл, бичгийн шалгалтаар эхэллээ.
Энэ удаагийн шалгалтад 5645 шалгуулагч бүртгүүлжээ.
Шалгалт нийслэлийн 6 байршилд явагдаж байна.
Тухайлбал, Чингэлтэй дүүрэгт 23-р сургууль, 39-р сургууль, 57-р сургууль, Сүхбаатар дүүрэгт 1-р сургууль, 6-р сургууль, 45-р сургуулиудад тус тус явагдана.