Америкийн поп дуучин Бейонсе өөрийн “Renaissance” нэртэй аялан тоглолтоо кино болгон гаргаж буй юм. Тэгвэл түүний кино өнгөрсөн амралтын өдрүүдийн “Box office”-ыг тэргүүлсэн байна.
Киноны нээлтийн орлого л гэхэд 21 сая ам.долларт хүрсэн аж. Тэрбээр өөрөө кино зохиолоо бичиж, найруулсан. Түүний кино АНУ, Канадын 2539 театраар гарч байгаа юм.
Бейонсе 39 хотод 56 удаа тоглолтоо толилуулсан бөгөөд түүний тоглолтод 2.7 сая орчим хүн оролцож, 500 сая ам.долларын орлого олсон байна.
Түүнтэй адилаар дуучин Тэйлор Свифт мөн өөрийн “Eras” тоглолтыг кино болгон гаргасан бөгөөд түүний киноны нээлтийн орлого 92.8 сая ам.доллар хүрсэн.
Эх сурвалж: The Guardian