Ирэх оны нэгдүгээр сарын 15-аас өмнө цалингаа өөрчлөх хүсэлт гаргавал тэтгэврийн нэмэгдэл олгоно

A- A A+
Ирэх оны нэгдүгээр сарын 15-аас өмнө цалингаа өөрчлөх хүсэлт гаргавал тэтгэврийн нэмэгдэл олгоно

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын 29 дүгээр зүйлийн 29.3 дахь заалтыг 2024 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлэх шийдвэр гарсан.

Тодруулбал, 2019-2023 онд дараалсан 6, 7 жилийн цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас тэтгэвэр тогтоолгосон тэтгэвэр авагч 5 жилийн цалингаа сонгон тэтгэврээ нэг удаа өөрчлөн тогтоолгох хүсэлтээ энэхүү системд танилт нэвтрэлтийн ДАН системээр эсхүл өөрийн эрхээр нэвтэрч цахимаар илгээх боломжтой аж.

Иргэд даатгуулагчид зориулсан вэбээр хүсэлт гаргах боломжтой.