Монголын оюутны спортын наадамд 35 их, дээд сургуулийн оюутан залуус өрсөлдөнө

A- A A+
Монголын оюутны спортын наадамд 35 их, дээд сургуулийн оюутан залуус өрсөлдөнө

Монголын оюутны спортын VI наадмын шигшээ тэмцээн дөрөвдүгээр сарын 15-25-нд болно.

Энэ удаагийн наадамд 35 их, дээд сургуулийн оюутан залуус спортын 10 төрөлд 533 багц медалийн төлөө өрсөлдөх юм.

Монголын оюутны спортын наадам 1959 онд анх БНМАУ-ын “Залуучуудын оюутны наадам” нэртэйгээр зохион байгуулагдаж байсан түүхтэй гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ. 

Энэ удаагийн наадамд оролцох их дээд сургууль

1. Аварга дээд сургууль

2. Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль

3. Ач анагаах ухааны их сургууль

4. Боловсрол, соёл, эрх зүйн дээд сургууль

5. Глобал удирдагч дээд сургууль

6. Дотоод хэргийн их сургууль

7. Их засаг олон улсын их сургууль

8. Мандах их сургууль

9. Монголын үндэсний их сургууль

10. Мон-Алтиус дээд сургууль

11. Монгол Германы хамтарсан ашигт малтмал технологийн их сургууль

12. Монгол улсын боловсролын их сургууль

13. Монгол улсын их сургууль

14. МУИС-ийн баруун бүсийн сургууль

15. Орхон их сургууль

16. Олон улсын Улаанбаатарын их сургууль

17. Отгонтэнгэр их сургууль

18. Рояаль олон улсын их сургууль

19. Санхүү эдийн засгийн их сургууль

20. Санхүү Бизнесийн Дээд Сургууль

21. Сити их сургууль

22. Төмөр замын дээд сургууль

23. Улаанбаатар эрдэм их сургууль

24. Үндэсний батлан хамгаалахын их сургууль

25. Үндэсний биеийн тамирын дээд сургууль

26. Хөдөлмөр нийгмийн харилцааны дээд сургууль

27. Хөдөө аж ахуйн их сургууль

28. Хүмүүнлэгийн ухааны их сургууль

29. Шинжлэх ухаан технологийн их сургууль

30. Шинэ анагаах ухааны их сургууль

31. Шинэ Монгол технологийн дээд сургууль

32. Шихихутаг хууль зүйн их сургууль

33. Эм зүйн шинжлэх ухааны их сургууль

34. Эм ай Ю дээд сургууль

35. Этүгэн их сургууль