Хүлэгүүд Индонезын багт 89-83 харьцаагаар хожигдлоо

A- A A+
Хүлэгүүд Индонезын багт 89-83 харьцаагаар хожигдлоо

Сагсан бөмбөгийн Азийн аваргуудын лигийн тоглолтууд Монголд үргэлжилж байна.

B хэсэгт багтсан Монголын "Ulaanbaatar Xac Broncos" баг хоёр дахь тоглолтоо хийлээ.

Тэд Индонезын багт 89-83 харьцаагаар хожигдов.

Сагсан бөмбөгийн Азийн аваргуудын лиг буюу "Basketball Champions League Asia"-д оролцох эрхийн төлөөх урьдчилсан шатны тэмцээн Монголд үргэлжилж байна. Монголын Үндэсний Дээд лигийн хоёр баг оролцож буюу тэмцээнээс хоёр баг Азийн Аваргуудын лигт орох хоёр эрх авна.

Тэмцээний хоёр дахь өдрийн сүүлийн тоглолт Монголын "Ulaanbaatar Xac Broncos" болон Индонезын "Pelita Jaya Basketball" багуудын хооронд болоход Индонезын баг 89-83 харьцаагаар хожлоо.

Бишрэлт Метал баг хоёр дахь тоглолтдоо хожигдлоо

Бишрэлт Метал баг Индонезын аваргуудад хожигдлоо

Хасын Хүлэгүүд баг Азийн аваргуудын лигийн эхний тоглолтдоо хожлоо

Индонезын багаас Жастин Браунли 26 оноо, 12 самбартай дабл-дабл хийсэн бол Хүлэгүүдээс Б.Билгүүн 16 оноо, 8 дамжуулалт Ч.Ихбаяр 13 оноо, 6 самбартай багаа тэргүүллээ.