PUBG Mobile-ын 2024 оны эхний том тэмцээнд монгол багууд 4, 8-р байрыг эзэллээ

A- A A+
PUBG Mobile-ын 2024 оны эхний том тэмцээнд монгол багууд 4, 8-р байрыг эзэллээ

PUBG Mobile Global Open 2024 тэмцээн дууслаа

Тэмцээнд Монголын хоёр баг оролцсоноос "IHC ESPORTS" дөрөв, "Team Falcons" 8-р байрыг эзлэв

PUBG (PlayerUnknown's Battlegrounds) Mobile-ын 2024 оны эхний том тэмцээн "PUBG Mobile Global Open 2024" Бразил улсын Сан Паулу хотод боллоо.

356 мянган ам.долларын шагналын сантай, PUBG Mobile-ын 2024 оны улирлын нээлт болсон тэмцээнд Монголын хоёр баг оролцсоноос "IHC ESPORTS" дөрөвдүгээр, "Team Falcons" наймдугаар байрыг эзэллээ. Хоёр баг ижил 15 мянган ам.долларын шагнал авсан.

2023 оны дэлхийн аварга "IHC ESPORTS" 18 удаагийн тоглолтод нэг ч ялаагүй ч нийт 127 оноо цуглуулж гуравдугаар байрт шалгарсан Тайландын "Vampire Esports" багтай тэнцсэн юм. Харин "Team Falcons" нэг тоглолтод хожиж 115 оноо цуглуулан долоодугаар байрт шалгарсан Индонезын "BOOM Esports" багаас 8 оноо дутлаа.

Монголын "Team Falcons" баг "PUBG Mobile Global Open 2024"-н үндсэн шатанд шалгарлаа

TOP, Action, Nirzed, ICY нар "Team Falcons" багт нэгдлээ

PUBG mobile-ын дэлхийн шилдгүүд болох “DRS Gaming”, “141 Esports” баг тамирчид Монголд ирнэ

Энэ удаагийн тэмцээнд Японы "REJECT" баг түрүүлж 100 мянган ам.долларыг халаасалсан бөгөөд тус багийн Япон тоглогч Рэижи "Reiji" Маэда тэмцээний шилдэг тоглогчоор шалгарав.

Японы баг тэмцээнд түрүүлснээр энэ жилийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Японоос оролцох багийн тоо нэгээр нэмэгдлээ.