Хэнтий аймгийн Баян-овоо, Дорнод аймгийн Матад суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа

A- A A+
Хэнтий аймгийн Баян-овоо, Дорнод аймгийн Матад суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа

Хэнтий аймгийн Баян-овоо, Дорнод аймгийн Матад суманд өчигдөр буюу 04 дүгээр сарын 07-нд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа.  Дээрх хоёр түймэрт  урьдчилсан байдлаар хээрийн 11300 га талбай шатсан байна. 

Он гарсаар улсын хэмжээнд 04 дүгээр сарын  07-ны  байдлаар Дорнод, Сүхбаатар, Хэнтий, Хөвсгөл, Булган, Ховд, Сэлэнгэ зэрэг 7 аймагт  бүртгэгдсэн 14 удаагийн ой, хээрийн түймрийн дуудлагаар дээрх аймгуудын Онцгой байдлын газрын алба хаагчид, орон нутгийн байгууллагын ажилтнууд ажиллаж, бүрэн унтраалаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.