УЕПГ-ын ажлын хэсгээс мөрдөн шалгах ажиллагаа явуулж байсан хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын хэргүүдийг шуурхай шалгах арга хэмжээ авч,
хүнийг хүчээр алга болгосон,
хүний эрүүл мэндэд хохирол учруулсан,
олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан,
бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлсэн,
мөрийтэй тоглоом зохион байгуулсан зэрэг 52 хүнд холбогдох, 11 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна.
Үүнээс 14 хүнд холбогдох, 4 хэргийг анхан шатны шүүх хянан хэлэлцэж шийдвэрлэжээ. Шүүхээр шийдвэрлэгдсэн зарим хэргээс дурдвал:
- Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн удирдлага болох БНХАУ-ын иргэнийг айлган сүрдүүлж, 11 сая төгрөгийг шилжүүлэн авсан “Хамаг Монгол” ТББ-ын тэргүүн Х-д холбогдох,
- БНХАУ-ын иргэн З-г бусдын захиалгаар үйл ажиллагаа эрхлэхэд нь саад учруулах зорилгоор айлган сүрдүүлж, хүч хэрэглэсэн, заналхийлсэн Б нарын 9 хүнд холбогдох хэргийг тус тус хэлэлцэж, шүүгдэгч нарыг торгох болон хорих ялаар шийтгэсэн байна.
Мөн гэмт хэргийн улмаас бусдад учирсан 81 сая төгрөгийн хохирлыг мөрдөн байцаалтын шатанд төлүүлэх арга хэмжээ авч, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого болох 300 сая төгрөгийг шүүгдэгч нараас гаргуулан улсын орлого болгож шийдвэрлүүлсэн байна.