Эверестийн оргилд авирсантай тэнцэх далайн гүн рүү шумбаж, рекорд тогтоожээ

A- A A+
Эверестийн оргилд авирсантай тэнцэх далайн гүн рүү шумбаж, рекорд тогтоожээ

Шотландын эрдэмтэн Хедер Стюарт Эверестийн оргилд авирсантай тэнцэх хэмжээний далайн гүн рүү шумбаж, рекорд тогтоосон талаараа хуваалцав.

Энэ нь дан эмэгтэй гишүүдтэй баг ийм гүн рүү шумбаж буй анхны тохиолдол болсон аж. Тэд далайн уснаас 8000 метрийн гүн рүү шумбасан байна.

Шумбалт 10 цаг орчим үргэлжилсэн бөгөөд багийн гишүүд эхлээд рекорд тогтоох зорилгогүй байсан хэмээн ярьжээ.

Тодруулбал Шотланд, Шинэ Зеландын эрдэмтэд өнгөрсөн сараас эхлэн далайд судалгааны ажил хийж байгаа юм. Энэ хүрээнд 8000 метрийн гүн рүү шумбасан аж. 
Стюарт 2001 оноос хойш далайн геологичоор ажиллаж байгаа ч 2019 онд анхны шумбалтаа хийж байжээ. Тухайн үед тэрбээр 6000 метрийн гүн рүү шумбаж, мөн л рекорд тогтоож байв.

Эх сурвалж: ВВС