2024 он гарснаас хойш Цагдаагийн байгууллагад залилах гэмт хэрэг 5910 бүртгэгдсэнээс 3674 буюу 62.2 хувийг цахим залилангийн гэмт хэрэг эзэлж байна Үүнээс онлайн захиалгын гэмт хэрэг 1131 буюу нийт залилангийн тавны нэгийг эзэлж байна гэж ЦЕГ-аас мэдээлэв.
Цахим залиланг хэрхэн үйлддэг вэ?
Хүний хэрэгцээнд тулгуурласан бараа бүтээгдэхүүнийг зах зээлийн ханшаас бага үнээр санал болгоно.
50-80 гэх мэт өндөр хувьтай хямдралаар сонирхол татдаг.
"Бараа бүтээгдэхүүний нөөц дуусаж байгаа тул яараарай", "Төлбөрөө бүрэн төлсөн тохиолдолд хөдөө орон нутаг руу хүргэлт үнэгүй" гэх мэт үгээр хуурдаг.
Хэрхэн сэргийлэх вэ?
Бараа бүтээгдэхүүн таны гар дээр очоогүй байгаа тохиолдолд мөнгөө бүү шилжүүл.
Эзэмшигч нь хэн болох нь тодорхой албан ёсны вэб сайт, цахим хуудсуудаас бараа бүтээгдэхүүнээ захиалж авахыг зөвлөж байна.