Монгол Улс гар утасны хямд дата тарифаар дэлхийн 200 гаруй орноос наймд жагсжээ

A- A A+
Монгол Улс гар утасны хямд дата тарифаар дэлхийн 200 гаруй орноос наймд жагсжээ

Британий cable.co.uk сайтын судлаачид дэлхийн 230 улс, бүс нутгийн гар утасны дата багцын үнэ тарифыг харьцуулсан жагсаалт гаргажээ.

Дэлхийн улс орнуудыг Энэтхэг улс хамгийн хямд үнэтэй мобайл датагаар тэргүүлсэн байна. Дэлхий дахинд 1Gb дата багцын үнэ дунджаар $8.53 байгаа бол Энэтхэгт $0.26 байгаа ажээ. Хамгийн өндөр үнэтэй датаг Африкийн Зимбабве улсад хэрэглэдэг юм байна. Энэ улсад 1Gb дата багцын үнэ $75.20 орчим байгаа ажээ.

Хямд дата тарифаар Монгол Улс дэлхийд наймдугаарт, Ази тивд Энэтхэг, Киргиз, Казахстан, Шри Ланкын дараа тавдугаарт эрэмбэлэгдсэн байна. Энэхүү судалгаанд Монголд 1Gb датаг $0.82 орчим үнээр хэрэглэж болно гэжээ. Өндөр хөгжилтэй гүрнүүдээс АНУ 1Gb датагийн $12.37 үнээр 182 дугаарт эрэмбэлэгдэж тэргүүлсэн байна.

Дэлхийд хямд датагаар тэргүүлж буй 10 орон.

  1. Энэтхэг ($0.26)
  2. Киргизистан ($0.27)
  3. Казахстан ($0.49)
  4. Украин ($0.51)
  5. Руанда ($.056)
  6. Судан ($0.68)
  7. Шри Ланка ($0.78)
  8. Монгол ($0.82)
  9. Мьянмар ($0.87)
  10. Ардчилсан Конго ($0.88)