Монгол улсын консерватори “Урлагийн эх ундарга” талархлын тоглолтыг зохион байгуулна

A- A A+
Монгол улсын консерватори “Урлагийн эх ундарга” талархлын тоглолтыг зохион байгуулна

Сонгодог хөгжмийн болон Үндэсний хөгжмийн мэргэжлийн сургууль, Хөгжмийн ухаан, Дуулаачийн, Бүжиг, Циркийн мэргэжлийн сургуулиудын Олон улсын тэмцээн уралдаанд оролцсон шилдэг бүтээлүүд энэхүү талархлыг тоглолтод тоглогдох юм.

Мөн багш, оюутнууд үе үеийн төгсөгчид энэ сарын 14-нд болох Урлагийн эх ундарга талархлын тоглолтод оролцох юм.

Монгол улсын Консерватори нь анх 1937 онд Уран сайхны сургууль нэртэйгээр үүд хаалгаа нээж мэргэжлийн хөгжимчид, дуучид, жүжигчдийг бэлтгэж эхэлсэн түүхтэй. Уран сайхны сургуулиас хөгжим бүжгийн дунд сургууль, хөгжим бүжгийн коллеж болж 2017 онд Монгол улсын Консерватори буюу хөгжмийн дээд боловсролын байгууллага болсон юм.