“Унадаг дугуйтай Улаанбаатар” дугуйн парад маргааш болно

A- A A+
“Унадаг дугуйтай Улаанбаатар” дугуйн парад маргааш болно

МЗХ-ны  "Спирт үү? Спорт уу" аяны хүрээнд хэрэгжүүлж буй "Унадаг дугуйтай Улаанбаатар" хөтөлбөрөөр унадаг дугуйн сонирхолтой аялал, парадыг зохион байгуулдаг уламжлалтай. Тэгвэл “Унадаг дугуйтай Улаанбаатар” дугуйн парад 7 дах жилдээ буюу энэ сарын 18-нд 15:00 цагаас МУИС-ийн төв байрны баруун талын автозамаас эхлэн зохион байгуулагдах гэж байна.
Зорилго: Байгаль орчинд ээлтэй унадаг дугуйн хэрэглээг олон нийтэд сурталчлах, авто машины хэрэглээг бууруулах, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, унадаг дугуйн зам, зогсоол, орчныг сайжруулах .

            Анх 2012 онд Монголын Залуучуудын Холбооны санаачлагаар авто машингүй өдрөөр зохион байгуулагдаж байсан унадаг дугуйн парад нь уламжлалт үйл ажиллагаа болон өргөжиж дугуйчин залуучууд, иргэдийн хүсэн хүлээдэг, спортоор хичээллэхийг олон нийтэд уриалдаг гол арга хэмжээ болон өргөжсөн байна. 

“Унадаг дугуйтай Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд байгуулагдсан МЗХ-ны дэргэдэх “Залуу дугуйчин клуб” дугуй сонирхогч залуучуудын цуглардаг, хамтран аялдаг, бусад залуучуудыг дугуйгаар хичээллэхийг уриалж, гишүүддээ болон нийгэмд олон үйл ажиллагаа, нөлөөллийн ажлыг амжилтай зохион байгуулж байгаа клуб юм.