“Single ladies-4” уран сайхны кино ирэх онд нээлтээ хийнэ

A- A A+
“Single ladies-4” уран сайхны кино ирэх онд нээлтээ хийнэ

Жүжигчин, найруулагч, продюсер Г.Ундармаагийн “U Film” кино компани “Single ladies” романтик инээдмийн киног 2013 онд үзэгчдийн хүртээл болгосон билээ.
Ганц бие бүсгүйчүүдийн амьдралд тохиолддог жаргал, зовлонгийн тухай өгүүлдэг “Single ladies” уран сайхны киноны 1,2,3 дугаар анги нээлтээ хийснээс хойш үзэгчдийг байлдан дагуулсан юм.
“Single ladies-1,2,3” киноны зохиолыг зохиолч, найруулагч А.Миеэгомбо бичсэн юм. Тэгвэл тус уран сайхны киноны дөрөвдүгээр анги 2020 оны хоёрдугаар сарын 2-нд нээлтээ хийхээр төлөвлөжээ.
Энэ удаад “Single ladies-4” киноны зохиолыг яруу найрагч, зохиолч Р.Энхтуяа /Эмүжин/ бичиж, киноны ерөнхий зураачаар СУИС-ийн багш, зураач Б.Нямхүү ажиллаж байгаа аж.
20, 30, 40 насны босгыг давсан ганц бие гурван бүсгүйн үерхэл, тэдний хоорондын харилцаа, нийгмээс тэдэнд үзүүлж буй хандлагыг хөгжилтэй, адал явдалт өгүүлэмжээр харуулсан дээрх киноны шинэ ангид XIII зууны орчин, үйл явдал гарах юм байна.