ХЯТАД-МОНГОЛЫН ДУГУЙ ШИРЭЭНИЙ УУЛЗАЛТЫГ ШАНХАЙ ХОТНОО ЗОХИОН БАЙГУУЛЛАА

A- A A+
ХЯТАД-МОНГОЛЫН ДУГУЙ ШИРЭЭНИЙ УУЛЗАЛТЫГ ШАНХАЙ ХОТНОО ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Хятад-Монголын банк, санхүүгийн хамтын ажиллагааны 8 дахь удаагийн дугуй ширээний уулзалтыг БНХАУ-ын Шанхай хотноо 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр амжилттай зохион байгууллаа. Уулзалтад Монголбанк, Хятадын Ардын банк болон хоёр улсын банк, санхүүгийн байгууллагын төлөөллүүд оролцлоо.

Уулзалтаар БНХАУ, Монгол Улсын макро эдийн засгийн нөхцөл байдал, худалдаа, банк, санхүүгийн салбар дахь хамтын ажиллагаа, хоёр улсын үндэсний мөнгөн тэмдэгт солилцох своп хэлцлийн явц болон “Бүс ба зам” санаачилга зэрэг  сэдвийн хүрээнд өргөн агуулга дор харилцан санал солилцлоо. Үүнээс гадна   эдүгээ хоёр улсын банк, санхүүгийн байгууллага хооронд үүсэж  буй хүндрэл, тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх арга замыг тодорхойлж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр тохиролцоонд хүрлээ.