Угаартсан нэг иргэн эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байна

A- A A+
Угаартсан нэг иргэн эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байна

Угаарын хийн хордлогод өртсөн 16 хүний биеийн байдал сайжирч, эмнэлгээс гарчээ. Эрүүл мэндийн байгууллагууд бэлэн байдалд ажиллаж, угаарын хийн хордлогод орсон иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй шуурхай үзүүлж байгаа талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

Өнөөдөр буюу 2019.10.07-ний өглөөний 9:00 цагийн байдлаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 6 хүний биеийн байдал сайжирч байгаа бөгөөд нэг өвчтөн эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байна. Мөн эрүүл мэндийн яамнаас  эрүүл мэндийн байгууллагуудаас өгч байгаа сэрэмжлүүлэг, зөвлөмжийг дагаж мөрдөхийг иргэдэд уриаллаа.