М.Анхцэцэг “Дэлхийн цом”-ын эзэн боллоо

М.Анхцэцэг “Дэлхийн цом”-ын эзэн боллоо

 

АНУ-д энэ сарын 4-6-нд болсон хүндийг өргөлтийн дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнд олон улсын хэмжээний мастер М.Анхцэцэг оролцож, “Дэлхийн цом”-ын эзэн боллоо.

Уг тэмцээнээс М.Анхцэцэг алт, Г.Ануужин мөнгө, Э.Билэгсайхан хүрэл медаль хүртсэн байна.

М.Анхцэцэг нь өнгөрсөн сард Тайландад болсон дэлхийн аваргын тэмцээний 81 кг-ийн жинд оролцож хүрэл медаль хүртсэнээр дэлхийн аваргын ихэр хүрэл медальтан болоод байсан юм.

Ингэхдээ Монгол Улсын хүндийг өргөлтийн гурван дээд амжилтыг шинэчилсэн билээ. Мөн тэрбээр ээж болоод есөн сар болж байгаа юм.