Соёл, урлагийн байгууллагууд хэвлэлийн хурал зарлажээ

A- A A+
Соёл, урлагийн байгууллагууд хэвлэлийн хурал зарлажээ

   Монголын соёл, урлагийн салбарын ууган байгууллагууд болох Улсын драмын эрдмийн театр, Дуурь бүжгийн эрдмийн театр, Үндэсний номын сангаас маргааш буюу 10 дугаар сарын 10-ны 11:00 цагт УДБЭТ-д хэвлэлийн хурал хийх болсон тухай зарлажээ.

   Хэвлэлийн хурлаар тус байгууллагуудын хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлуудыг зогсоох болсон тухай салбарын сайдын хийсэн мэдэгдэлтэй холбогдуулан мэдээлэл хийх юм. Хэвлэлийн хуралд тус байгууллагуудын удирдлагууд болон уран бүтээлчид, ажилчид оролцох аж. Иймд хэвлэл мэдээллийн байгууллагууд, сэтгүүлчид та бүхнийг урьж байна. Хурлын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 99026929, 99194570, 99122446 дугааруудаас лавлаарай.