Олон хэмжээст ядуурлын индексийн тооцооны арга зүйг бий болгох ажлын явцтай танилцлаа

A- A A+
Олон хэмжээст ядуурлын индексийн тооцооны арга зүйг бий болгох ажлын явцтай танилцлаа

 

Үндэсний статистикийн хорооны дарга А.Ариунзаяа болон холбогдох албаныхан “Олон хэмжээст ядуурлын индексийн тооцооны арга зүй”-г бий болгох чиглэлээр ажиллаж буй Азийн хөгжлийн банкны олон улсын зөвлөх Х.Р.Альберт, Үндэсний зөвлөх Б.Бадамцэцэг нарыг хүлээн авч уулзлаа. Уг уулзалтаар Олон хэмжээст ядуурлын индексийн тооцооны арга зүйг бий болгох ажлын хүрээнд хийгдэж буй олон хэмжээст үзүүлэлтүүдийг сонгох, сонгосон үзүүлэлтүүдийн хүрээнд туршилтын судалгааны ажлыг зохион байгуулах ажлын явцын талаар ярилцлаа.

Үндэсний статистикийн хорооноос мөнгөн үзүүлэлтээр хэмжигдэх ядуурлыг хоёр жил тутамд тодорхойлж байгаа бөгөөд мөнгөн бус үзүүлэлтээр хэмжигдэх Олон хэмжээст ядуурлын индексийг тооцдог болохоор зорилт тавин ажиллаж байна.

Эх сурвалж: ҮСХ