МОНГОЛ УЛСЫГ СУРТАЛЧЛАХ СОЁЛЫН АРГА ХЭМЖЭЭ КАНБЕРРА ХОТНОО БОЛОВ

МОНГОЛ УЛСЫГ СУРТАЛЧЛАХ СОЁЛЫН АРГА ХЭМЖЭЭ КАНБЕРРА ХОТНОО БОЛОВ

Австралийн Нийслэлийн бүс нутгийн Засгийн газар Канберра дахь диппомат корпустай хамтран зохион байгуулсан “Windows to the World” нээлттэй хаалганы өдөрлөгт Монгол Улсаас Австрали Улсад суугаа Элчин сайдын яам 2019 оны 10 дугаар сарын 13-нд оролцож, өөрийн орны түүх, ёс заншил, өв уламжлалыг сурталчлав.

ЭСЯ-нд зохион байгуулсан уг арга хэмжээнд 600 гаруй хүн хүрэлцэн ирж, монгол гэр, Монголын тухай богино хэмжээний баримтат кино, фото болон уран зургийн бэсрэг үзэсгэлэн, шагайн харваа, морин хуур, хөөмийн тоглолт сонирхов. Ирсэн зочдод мөн үндэсний хувцас, хоол, идээ ундааг сурталчлан танилцуулсан нь олны талархлыг хүлээв.