Ховд аймагт 35 зорчигчтой Daewoo автобус шатжээ

Ховд аймагт 35 зорчигчтой Daewoo автобус шатжээ

Ховд аймгийн Булган сумын Алаг толгой багийн нутаг дэвсгэр 35 зорчигчтой автобус өчигдөр  шатсан осол гарчээ.

Хэргийг тодруулбал,  Ярант  олон улсын боомтоос тус аймгийн Булган сумын чиглэлд явж байсан “Байшинт Ямаан-Ус” ХХК-ийн 35 зорчигчтой том оврын автобус шатсан байна. Гал гарсан даруйд зорчигчдыг шуурхай буулгасан тул хүний амь эрсдээгүй, түлэгдэж бэртэлгүй автобуснаас бууж амжжээ. 

Дуудлагын дагуу Ховд аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 35  зорчигчийг том оврын автобусаар Булган суманд хүргэсэн бөгөөд галын шалтгаан нь урьдчилсан байдлаар  техникийн бүрэн бус байдлаас болсон байж болзошгүй аж.