Монгол Улсын хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа алтан медаль хүртлээ

A- A A+
Монгол Улсын хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа алтан медаль хүртлээ

Дөрвөн жил нэг удаа болдог “World Military Games” буюу дэлхийн цэргийн спортын VII наадам БНХАУ-д үргэлжилж байгаа бөгөөд үүнд Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, олимпийн мөнгөн медальт О.Гүндэгмаа алтан медаль хүртлээ. Тэрбээр 25 метрийн спорт гар бууны төрөлд өрсөлдсөн бол мөнгөн медалийг мөн л Монгол Улсын тамирчин Г.Хэрлэнцэцэг зүүв. Түүнчлэн чөлөөт бөхийн төрөлд гавьяат тамирчин С.Цэрэнчимэд мөнгө, Э.Даваанасан хүрэл, жүдо бөхөөр Э.Ариунболд, Б.Эрхэмбаяр нар мөн хүрэл медаль хүртээд байгаа билээ.