МОНГОЛБАНК ЭЭЛЖИТ БУС ГАДААД ВАЛЮТЫН ДУУДЛАГА ХУДАЛДАА ЗОХИОН БАЙГУУЛЛАА

A- A A+
МОНГОЛБАНК ЭЭЛЖИТ БУС ГАДААД ВАЛЮТЫН ДУУДЛАГА ХУДАЛДАА ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Монголбанкнаас төгрөгийн гадаад валюттай харьцах ханш сүүлийн өдрүүдэд суларсан нь түр зуурын шинжтэй гэж үзэж байгаа бөгөөд энэхүү нөхцөл байдал даамжрахаас урьдчилан сэргийлж 2019 оны 10 дугаар сарын 30-ны Лхагва гарагт ээлжит бус гадаад валютын дуудлага худалдаа зохион байгууллаа. Дуудлага худалдаанд банкууд 100 сая ам.долларыг худалдан авах санал ирүүлсэн бөгөөд саналыг Монголбанк бүрэн биелүүлж, 2698.54 төгрөгийн жигнэсэн дундаж ханштайгаар 100 сая ам.долларыг нийлүүллээ.

Цаашид Монголбанкнаас төгрөгийн ханшид огцом хэлбэлзэл үүсгэхгүй байхад чиглэсэн арга хэмжээг үргэлжлүүлэн авч хэрэгжүүлэх болно.