Булган аймгийн урд бүсийн залуучуудын аварга шалгаруулах гар бөмбөгийн тэмцээн болно

Булган аймгийн урд бүсийн залуучуудын аварга шалгаруулах гар бөмбөгийн тэмцээн болно

Залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, спортоор хичээллэж байгаа залуучуудыг дэмжин урамшуулах, шилдэг тамирчдыг тодруулах, нийтийн биеийн тамир спортыг сурталчилан таниулах зорилгоор 2019 оны 11 дүгээр сарын 2,3 ны өдрүүдэд Булган аймгийн Гурван булаг суманд Булган аймгийн урд бүсийн 8 сумын 18-35 насны залуучуудын дунд гар бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдахаар болсон байна. Эрэгтэй болон эмэгтэй баг тус бүрээс эхний гурван байрыг шалгаруулах бөгөөд  шилдэг тоглогчдоо тодруулан шилжин явах цомоор шагнах нь. Уг арга хэмжээг зохион байгуулагчаар Гурванбулаг сумын ИТХ, ЗДТГ, ЕБС, Соёлын төв. Ерөнхий зохион байгуулагчаар Булган аймгийн Залуучуудын Холбоо.

Дэлгэрэнгүй мэдээллийг: 96030317