“Хотын соёлд манлайлцгаая” оюутны хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд төслийн уралдаан зарлагдлаа

A- A A+
“Хотын соёлд манлайлцгаая” оюутны хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд төслийн уралдаан зарлагдлаа

Нийслэл Улаанбаатар хотын 380 жилийн ойн бүтээлч ажлын төлөвлөгөөнд тусгагдсан Оюутан залуучуудын дунд хотын соёл түгээн дэлгэрүүлэх сургалт, нөлөөллийн Хөтөлбөрийн хүрээнд зохиогдож буй “Хотын соёлд манлайлцгаая” оюутны хөгжлийн хөтөлбөрийн шилдэг 80 оролцогчдын дунд хотын соёлыг олон нийтэд сурталчлах, таниулах зорилго бүхий төслийн уралдааныг зарласан бөгөөд хөтөлбөрт оролцогч оюутнууд нь нийгэмд соёлыг түгээх, эерэг өөрчлөлт, зөв хандлага бүхий соёлжсон, хотод амьдрах зөв хэвшил бүхий залуучуудыг бэлтгэх, хотын соёлд сургах, цаашлаад хамтарч нийгэмд хотын соёлыг таниулах, соёлч иргэн байхад уриалах, хотын соёлыг Улаанбаатар хотын иргэдэд таниулан сурталчлах, нөлөөлөх, үлгэр дуурайлал үзүүлэх нь энэхүү уралдааны зорилготой аж.

Хөтөлбөрийн оролцогчид нь 12 багт хуваагдан төслийн уралдаанд оролцох ба 2019 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр төслийн нэгдүгээр үе шат буюу төслийн танилцуулгад оролцож, өөрсдийн хэрэгжүүлэх төслөө танилцуулж, батлуулсан байна.

Хэрэгжүүлэхээр батлагдсан төсөл нь:

20 хоногийн хугацаанд хэрэгжих

Олон нийтэд чиглэсэн

Төсөл тус бүр багадаа 100 хүнийг хамруулах

Хотын соёлыг таниулах, уриалах, иргэдийн соёлч байдлыг дээшлүүлэхэд хувь нэмэр оруулахуйц

Шинэлэг санаа бүхий төсөл байх гэсэн үндсэн шалгууруудыг хангасан төслүүд байна.

Хөтөлбөрийн оролцогчид нь хотын соёлыг түгээх, сурталчлахад чиглэгдсэн төслөө 20 хоногийн хугацаанд хэрэгжүүлж, төсөл хэрэгжүүлэх хугацаанд хөтөлбөрийн оролцогчид таван хоног тутам цуглаж, төслийн хэрэгжилт, үйл явцыг хөтөлбөр зохион байгуулагчид болон бусад оролцогчдод танилцуулна.

Хөтөлбөрт оролцогч багуудын дундаас төслөө бэлтгэсэн байдал, төслийн хүртээмжтэй хэрэгцээтэй байдал, төсөл хэрэгжүүлсэн байдал зэрэгт үндэслэн хоёр шилдэг төслийн шалгаруулж урамшуулна.

 

“ХОТЫН СОЁЛД МАНЛАЙЛЦГААЯ” ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨР