Улаанбаатарт ХДХВ/ДОХ-ын нэг тохиолдол шинээр бүртгэгджээ

Улаанбаатарт ХДХВ/ДОХ-ын нэг тохиолдол шинээр бүртгэгджээ

Улаанбаатар хотод өнгөрсөн сард ХДХВ/ДОХ-ын нэг тохиолдол илэрлээ гэж Үндэсний  статистикийн хороо мэдээлэв. Ингэснээр улсын хэмжээнд бүртгэгдсэн ХДХВ/ДОХ-ын нийт тохиолдолд 281 болжээ.

Харин халдварт өвчнөөр өвчлөгчид 2019 оны эхний  аравдугаар сард 36 мянга болж, өмнөх оны мөн үеэс 1732 буюу 5 хувиар нэмэгдсэн байна. Үүнд

салхин цэцгээр 2395,

тэмбүүгээр 503,

мөөгөнцрөөр 73,

сүрьеэгээр 128,

гонококкт халдвараар 110 хүн өвдсөн  голлон нөлөөлжээ.

Гар хөл, амны өвчнөөр өвчлөгчид 1145-аар буурсан байна.