ИРЭХ ДОЛОО ХОНОГТ ДӨРВӨН ӨДӨР АМАРНА

A- A A+
ИРЭХ ДОЛОО ХОНОГТ ДӨРВӨН ӨДӨР АМАРНА

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн дагуу дараах баяр болон тэмдэглэлт өдрүүдэд бүх нийтээр амардаг. Энэ дагуу ирэх арваннэгдүгээр сард хоёр өдөр бүх нийтээрээ амрах нь. Учир нь ирэх сарын 26-нд Улс тунхагласны баяр, 27-нд Чингис хааны мэндэлсэн өдөр тохионо.
Бүх нийтээр амрах эдгээр өдөр нь ажлын өдөр буюу Мягмар, Лхагва гарагт таарч байна.

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль

4 дүгээр зүйл.Нийтээр тэмдэглэх баярын өдөр

4.1.8.Их Эзэн Чингис хааны өдөр: Их Эзэн Чингис хаан мэндэлсэн билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1.
4.1.9.Бүгд Найрамдах Улс тунхагласан өдөр: 11 дүгээр сарын 26.