ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле “Нянгийн тэсвэржилтээс сэргийлье” салбар дундын зөвлөгөөний арга хэмжээг нээлээ

A- A A+
ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле “Нянгийн тэсвэржилтээс сэргийлье” салбар дундын зөвлөгөөний арга хэмжээг нээлээ

Нянгийн тэсвэржилт, түүнээс үүдэн ирээдүйд тулгарч болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор 2015 оноос эхлэн жил бүрийн 11 дүгээр сард “Антибиотикийн талаарх мэдлэг, хандлагыг дээшлүүлэх дэлхийн 7 хоног”-ийг зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Энэхүү долоо хоногийн гол зорилго нь нянгийн тэсвэржилтийн талаарх дэлхийн хүн амын мэдлэгийг сайжруулах, олон нийт, эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд, бодлого боловсруулагчдын дундах сайн дадлыг дэмжихэд оршино.

Энэ жилийн “Антибиотикийн талаарх мэдлэг, хандлагыг дээшлүүлэх дэлхийн дэлхийн 7 хоног”-ийг 2019 оны 11 дүгээр сарын 18-24-ны өдрүүдэд “Антибиотикийн ирээдүй бид бүгдээс хамаарч байна” уриан дор зохион байгуулж байна. Энэ хүрээнд  2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр ХХААХҮЯ, ЭМЯ, ДЭМБ, НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллага, НЭМҮТ, Мал эмнэлгийн ерөнхий газар (МЭЕГ) –ын хамтарсан салбар дундын зөвлөгөөний арга хэмжээг ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле нээж үг хэлэв.

 ХХААХҮ-ийн Дэд сайд Ж.Сауле хэлсэн үгэндээ “Энэ зөвлөгөөний зорилго нь төр, засгийн бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилтийг үр дүнтэй зохион байгуулах, нянгийн тэсвэржилтээс сэргийлэх салбар дундын үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийг хангуулах хүн, мал эмнэлгийн байгууллага хоорондын үйл ажиллагааны уялдааг хангах, цаашид хэрэгжүүлэх зорилтыг хангуулах хамтын ажиллагааны үр дүнг нэмэгдүүлэхэд юм” хэмээн дурдав.