МҮОХ-ны шинэ ерөнхийлөгчийг гуравдугаар сард сонгоно

МҮОХ-ны шинэ ерөнхийлөгчийг гуравдугаар сард сонгоно

Монголын үндэсний олимпийн хороо (МҮОХ)-ны гишүүдийн ээлжит бус хурал өчигдөр Улаанбаатар хотноо боллоо. Хурлаар МҮОХ-ны 2019 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэж, зарим хүмүүсийг тус байгууллагын гишүүнээр элсүүлж баталсан байна. МҮОХ-г бараг 20 жил удирдсан Д.Загдсүрэн эрүүл мэндийн шалтгаанаар албан үүргээсээ өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөөд байгаа бөгөөд түүний оронд тус байгууллагыг тэргүүлэх хүнийг 2020 оны гуравдугаар сарын 6-нд сонгохоор тов зарлалаа. Тэр үед МҮОХ-ны ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгчийг нөхөн сонгох юм.