МҮОХ-НЫ ГИШҮҮДИЙН ЭЭЛЖИТ БУС ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

МҮОХ-НЫ ГИШҮҮДИЙН ЭЭЛЖИТ БУС ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Монголын үндэсний олимпийн хороо/МҮОХ/-ны Гишүүдийн Ээлжит бус хурал өнөөдөр/2019.11.28/ “Чингис” зочид буудлын “Өргөө” хурлын танхимд зохион байгуулагдлаа.

Хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэн батлав.
  • МҮОХ-ны 2019 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэв.
  • Зарим гишүүдийн гишүүнчлэлийг дуусгавар болгож, зарим хүмүүсийг МҮОХ-ны гишүүнээр элсүүлж, батлав
  • МҮОХ-ны Ерөнхийлөгч, Дэд ерөнхийлөгчийг нөхөн сонгох Ээлжит бус Гишүүдийн хурлын товыг тогтов.
  • Хараат бус сонгуулийн комиссыг байгуулав.
  • Олон улсын залуучуудын "Ногоон наадам"-ын танилцуулга
 
МҮОХ-ны үйл ажиллагааны тайлан 2019
Шинэ Гишүүд
МҮОХ-ны зарим Гишүүн спортын холбоодын хүсэлтийг үндэслэн Зарим гишүүдийн гишүүнчлэлийг дуусгавар болгож, зарим хүмүүсийг гишүүнээр элсүүлж, батлаллаа. МҮОХ-ны шинэ Гишүүд:
  • Монголын морин спорт уяачдын холбоо – Б.Батбаатар
  • Монголын адал явдалт, спортын аялалын холбоо – Б.Энхмандах
  • Монголын мөсний чарганы холбоо/Олимпийн төрөл/ -  Б.Баян-Очир, Ц.Анандбазар, Ц.Баттулга
  • Монголын шатрын холбоо – Я.Санжмятав
  • Монголын мастеруудын биеийн тамир, спортын хороо – Ч.Наранбаатар
МҮОХ-ны Ерөнхийлөгч болон Дэд ерөнхийлөгчийг нөхөн сонгох Ээлжит бус Гишүүдийн хурлыг 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдөр зохион байгуулахаар тогтож, хараат бус, бие даасан сонгуулийн комиссыг байгууллаа. Тус комисс нь нэр дэвшигчдийн материалыг хүлээн авахаас эхлэн сонгуулийн дүнг мэдээлэх хүртлэх сонгуулийн бүх үйл ажиллагааг хариуцан ажиллах юм. Улаанбаатр хотноо 2020 онд зохион байгуулагдах Олон улсын залуучуудын "Ногоон наадам"-ын тухай тус наадмын Гүйцэтгэх хорооны захирал Ц.Бат-Энх танилцуулав.
ХУРЛЫН ЗУРГИЙН ЦОМОГ ҮЗЭХ