МОНГОЛ УЛСАД ДОХ-ЫН ХАЛДВАРЫН 281 ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДЖЭЭ

A- A A+
МОНГОЛ УЛСАД ДОХ-ЫН ХАЛДВАРЫН 281 ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДЖЭЭ

12-р сарын 1-нд дэлхий нийт ДОХ өвчинтэй тэмцэх олон улсын өдрийг тэмдэглэдэг. ДОХ өвчинтэй тэмцэх өдрийг 1988 онд ДЭМБ-аас санаачлан жил бүрийн 12-р сарын 1-нд тэмдэглэх болсон юм.

Монгол улсад өнөөдрийн байдлаар Хүний дархлал хомсдолын хам шинж өвчин буюу ДОХ-ын халдвар авсан тохиолдол 281 бүртгэгдээд байна. Тэгвэл албан бусаар ДОХ-ын халдвартай хүний тоо Монгол улсад 600-д хүрч болзошгүй талаар Монголын ДОХ-той тэмцэх албаны хүн мэдээлжээ.

ДОХ өвчний халдвар авсан анхны тохиолдол Монгол улсад 1992 онд бүртгэгдсэнээс хойш 2019 оны 10-р сарын байдлаар ХДХВ, ДОХ өвчний халдвараар нас барсан хүний тоо 44-т хүрчээ. Өнөөдрийн байдлаар ДОХ-ын вирусын халдвартай 281 хүн бүртгэгдээд байгаа нь өмнөх онтой харьцуулахад 3 тохиолдлоор бага байгаа талаар албаны эх сурвалж мэдээлж байгаа юм.