Спортын мастер Д.Цогзолмаа мөнгөн хүртжээ

A- A A+
Спортын мастер Д.Цогзолмаа мөнгөн хүртжээ

 

ОХУ-ын чөлөөт бөхийн олимпийн анхны эмэгтэй аварга Наталья Воробьевагийн нэрэмжит чөлөөт бөхийн өсвөр үе (2003-2004), залуучуудын (2000-2002) эмэгтэйчүүдийн ОУТ энэ амралтын өдрүүдэд (XII.07-08) ОХУ-ын Эрхүү хотын “Байкал арена”-д боллоо.

Залуучуудын ангиллын 72 кг-ын жинд манай улсаас 23 хүртэлх насны Азийн АШТ-ий хүрэл медальт, “Говийн бөх” дэвжээний тамирчин, спортын мастер Доржсүрэнгийн Цогзолмаа ганцаараа оролцсоноос дөрвөн барилдаан хийж гурав ялж мөнгөн медалийн эзэн болжээ. Түүний хувьд 2017 онд энэхүү тэмцээнд өсвөр үеийн ангиллын 70 кг-ын жинд түрүүлж байв.

VI удаагийн тэмцээнд Монгол, Кыргызстан, ОХУ-ын Эрхүү, Ангарск, Красноярск, Буриад, Хабаровск, Новосибирск, Междуреченска, Кемеровогийн 150 гаруй тамирчин өрсөлджээ.