"Багшид үзүүлэх мэргэжил арга зүйн дэмжлэг, манлайлал" сургалт-зөвлөгөөн эхэллээ

A- A A+

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас цэцэрлэгийн арга зүйч, ерөнхий боловсролын сургуулийн сургалтын менежерийн манлайлах ур чадвар, менежментийн чадавхыг дээшлүүлэх, мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх ажлын чанарыг сайжруулах зорилгоор “Багшид үзүүлэх мэргэжил арга зүйн дэмжлэг, манлайлал” сургалт-зөвлөгөөнийг зохион байгуулж байна.

Сургалт зөвлөгөөн 2019 оны 12 дугаар сарын 23-24-ний өдрүүдэд явагдах бөгөөд нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн 380 гаруй менежер, 200 гаруй арга зүйч багш нар хамрагдаж байна.

Даваа гарагт Боловсролын чанар, сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтийн судалгааны үр дүн, Сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтэд арга зүйч, сургалтын менежерийн үүрэг зэрэг сэдвээр сургалт явагдсан бол мягмар гарагт сургалтын хөтөлбөрийн зохион байгуулалт, сургалтын менежерийн мэргэжлийн ур чадвар, манлайлал, технологийн дэвшил ба боловсрол, манлайлал ур чадвар, сургалтын хөтөлбөрийн хяналт үнэлгээ, шинжилгээ, төлөвлөлт зэрэг сэдвийн хүрээнд сургалт үргэлжилнэ.

Эх сурвалж: БСШУСЯ