24 цагийн ажиллагаатай уншлагын танхим нээгджээ

A- A A+
 24 цагийн ажиллагаатай уншлагын танхим нээгджээ

Монгол Улсын Их сургуулийн номын санг 24 цагаар ажиллуулж эхэлжээ. Гэхдээ туршилтын журмаар өнгөрөгч даваа гарагаас буюу 12 дугаар сарын 23-наас эхлэн уншлагын танхимаа ажиллуулсан байна. Ажилласан анхны өдөр нь л гэхэд 100 гаруй оюутан номын санд сууж ном уншиж хоножээ.

Эндээс нийслэлд 24 цагийн ажиллагаатай номын сан эрэлттэй байгааг харж болно. Гэхдээ тус номын сан нь  зөвхөн МУИС-ийн оюутнуудад үйлчлэх бөгөөд 19 цаг хүртэл унших номоо захиалах юм байна. Дараа нь 21:00 цаг гэхэд хонож ном унших хүүхдүүдээ бүртгэж эхлэх бөгөөд 22:30 цагаас эхлээд уншигчдыг гаргахгүй гэсэн журамтай аж.

Оюутнуудын шалгалтын үед ийнхүү туршилтаар уг үйлчилгээг явуулж байгаа ч бүтэн 7 хоногийн ажиглалтаас үүдэн цаашид хэрхэх тухайгаа шийдэх юм байна.