Цагдаагийн ерөнхий газрын хуулийн хэлтсээс мэдээлж байна

A- A A+
Цагдаагийн ерөнхий газрын хуулийн хэлтсээс мэдээлж байна

Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Цагдаагийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны Ажлын дэд хэсэгт цагдаагийн байгууллагыг төлөөлөн Тэргүүн дэд дарга, цагдаагийн хурандаа Р.Отгонжаргал, Хуулийн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Л.Нямдаваа нар ажиллаж, УИХ-ын 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар батлуулав.

Мөн Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун нарын 24 гишүүн 2019.10.11-ний өдөр өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын дэд хэсгийн болон ХЗБХ, УИХ-ын чуулганы хуралдаанд цагдаагийн байгууллагыг төлөөлөн ажиллаж, УИХ-ын 2020 оны 01 дүгээр сарын 16-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар батлууллаа.

Эх сурвалж ЦЕГ