МҮОХ-ны ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгчийг сонгоно

A- A A+
МҮОХ-ны ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгчийг сонгоно

Монголын үндэсний олимпын хороо/МҮОХ/-ны гишүүдийн ээлжит бус хурал нөгөөдөр буюу энэ сарын 6-ны өдрийн 10:00 цагт хуралдахаар болжээ.

Тус хурлаар МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөл дэх сул орон тоо/ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч/-ны хүнийг сонгох сонгууль явагдах юм байна.

Эргэн сануулахад, МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн өнгөрсөн оны аравдугаар сарын 3-нд эрүүл мэндийн байдлаас үүдэн ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгснийг, гүйцэтгэх зөвлөл хүсэлтийн дагуу шийдсэн байдаг.