Шатрын их мастер А.Энхтуул гадаад чансаагаа ахиулжээ

A- A A+
Шатрын их мастер А.Энхтуул гадаад чансаагаа ахиулжээ

 

Их Британийн Гибралтарт жил бүр зохион байгуулагддаг “Гибралтар” уламжлалт олон улсын шатрын фестиваль болж, их мастер А.Энхтуул гадаад чансаагаа +20.6 оноогоор ахиулжээ.

Тус фестивалийн дэлхийн шилдэг шатарчид өрсөлддөг “Мастерс” ангилалд түүнтэй хамт олон улсын мастер С.Билгүүн оролцсон байна.

Энэхүү тэмцээний эмэгтэй ангилалд түрүүлсэн шатарчинд 20 мянган фунт стерлингийн мөнгөн шагнал олгодог бөгөөд дэлхийд хамгийн том, нээлттэй ангилал гэж үздэг аж.

Энэ жил дээрх шагналыг БНХАУ-ын тамирчин, дэлхийн аваргын титмийн төлөө өрсөлдөгч, их мастер Тан Жонги хоёр дахь удаагаа хүртжээ.