НӨАТ-ын сугалааны тохирол энэ Ням гарагт явагдана

A- A A+
НӨАТ-ын сугалааны тохирол энэ Ням гарагт явагдана

НӨАТ-ын урамшууллын 2020 оны хоёрдугаар сарын сугалааны тохирлын нэвтрүүлэг энэ сарын 16-ны Ням гарагт 19:15 цагт Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана.

Иргэн та 2020 оны 1 дүгээр сарын 1-31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа 2020 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой. Энэ удаагийн сугалааны супер шагнал 30 сая төгрөг байна.