Хятадад нэг өдрийн дотор 1318 хүн эдгэрчээ

A- A A+
Хятадад нэг өдрийн дотор 1318 хүн эдгэрчээ

БНХАУ-д лхагва гарагт коронавирусний халдвар авсны улмаас нас барсан хүний тоо 11-ээр нэмэгдэж, халдварын 15 шинэ тохиолдол илэрч, 1318 хүн эдгэрсэн гэж тус улсын Эрүүл мэндийн хороо мэдээллээ.  

 

Тус байгууллагын өдөр тутмын тайлан мэдээнд дурдсанаар, халдвар авсан нийт хүний тоо 80793 болсон бол 3169 хүн нас барж, 62793 хүн эдгэрч эмнэлгээс гарсан байна. Шинэчлэгдсэн мэдээллээс үзвэл, нас баралтын албан ёсны үзүүлэлт өмнөх өдрийн 3.9 хувиас 3.92 хувь болсон байна. Үүний зэрэгцээ өдөрт эдгэрсэн хүмүүсийн хувь 76.1 хувиас 77.7 хувьд хүрч өсжээ